Архангай аймгийн Чулуут сумын Шива Ширээт гэгээнтний Дэчэнравжайлин хийдийн Цогчэн дуганы нээлтийн үйл ажиллагаа Усан бар жилийн Намрын эхэн сарын 23-ны билэгт сайн өдөр дэлгэр сайхан боллоо.
Буяны их өргөөг бүтээх их үйлсэд бие, хэл, сэтгэлийн үүднээс даган баясаж, өглөг өргөж тусалж дэмжсэн өглөгийн эзэд, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, аймгийн Нутгийн зөвлөл, нутгийн ахан дүүс, сүсэгтэн олон та бүхэндээ гүнээ талархаж байна.
Нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан албан байгууллагуудын удирдлага, хамт олондоо маш их баярлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай