ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

A- A A+
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

“Сайн ноён хан аймгийн Номч мэргэн билигт Шива Ширээт хутагт судлал” нэртэй Эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг Хангай дээд сургууль амжилттай болж өнгөрлөө.

Зохион байгуулагч: -   Архангай аймгийн Чулуут сумын нутгийн зөвлөл, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгийн зөвлөл, Хангай дээд сургууль хамтран тус хурлыг амжилттэй зохион байгууллаа. Хурлыг нээж С.Төмөр-Очир /УИХ-ын дарга асан/,  Ё.Баатарбилэг /УИХ-ын гишүүн/,  З.Мөнхбат /Дэчэнравжайлин хийдийн хамба лам/ нар үг хэлж эрдэм шинжилгээний хурлыг нээсэн юм. Тус эрдэм шинжилгээний хурлаар Шива ширээт гэгээнтнийг судалж эрдэм шинжилгээний судалгаа бүтээл туурвидаг дараах нэр бүхий эрдэмтэд өөр өөрсдийн илтгэлийг тавьж, мөн гэгээнтний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, тамга, тэмдгээр үзэсгэлэн гаргасан юм.

Цаг

Илтгэгч

Илтгэлийн нэр

Хурлын чиглүүлэгч: Ч.Энх-Амгалан

12:00-12:20

Т.Булган - МБШ Төв Гандантэгчэлин хийдийн гавж, доктор

Шива Ширээт хутагтын намтар,

бүтээл судлал

12:20-12:40

Ц.Отгонбаяр - МБШ Төв Гандантэгчэлин хийдийн гавж, доктор

Номун эзэн буюу Ханджав тойн,        Зая гэгээнтний номын барилдлага

12:40-13:00

Д.Бүрнээ - МУИС-ийн доктор, профессор

Лувсаншивагийн сүмбүмийн гарчиг болон төгсгөлийн үгийн тухай

13:30-13:45

(Цахимаар оролцоно)

Р.Бямбаа - Польш улсын Варшавын их сургуулийн багш, доктор

Бигчү Чанди, Цэвээндорж нарын зохиосон “Шива Ширээт гэгээний төрөл үе хэмээх” бүтээлийн тухай

13:45-14:15

Цайны завсарлага

14:15-14:30

Д.Мөнх-Очир – Түүхийн ухааны доктор, профессор, зурхайч

Шива Ширээт хутагтын шавийн хүн амын тооллого, ба Наваанлэгдэндамбийжанцангийнхан

14:30-14:45

Ч.Батдорж - ШУА-ын түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор

Шива Ширээт хутагтуудын уг эхүүд

14:45-15:00

Л.Алтанзаяа

МУБИС-ийн багш,доктор

Шива Ширээт хутагтын намтарт холбогдох зарим мэдээ

15:00-15:15

П.Хүрэлбаатар

Түүхийн ухааны магистр

Шива Ширээт хутагтын 6 дугаар дүр Агваангэлэгдамбийжанцан, түүний үр хүүхдүүд

15:15-15:30

С.Юүндэнбат

Соёл судлалын ухааны доктор, судлаач

Шива Ширээт хутагтын шавь дахь маань хөгжөөх, уламжлал

15:30-16:00

Оролцогчид үг, санал хэлэх

/5-6 хүн/

16:00-16:30

Хаалт