2022 оны 02 сарын 28 ны өдөр сумын Дэчэнравжайлин хийдийг шинээр барих газрын кадастрын зураглалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хийдийн цахилгааны шугамыг татах цэгийг тодорхойлж ажиллаа. Эдгээр ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа Нутгийн зөвлөлийн гишүүн, МУ-ын хөдөлмөрийн баатар У.Доржпаламын ач хүү "Мандах Дүүрэн" ХХК-ны захирал П.Жавхланбаяр, "Ар Гурван ХЭЦ" ХХК-ны захирал Ч.Анхбаяр нартаа баярлалаа.