Сумын "Дэчэнравжайлин хийд"-ийг шинээр барих ажлыг сумын лам нар болон өглөгийн эзэн Цэндийн үр хүүхдүүд санаачлан, эхлүүлж Намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Намжил дацангийн хансүр аграмба Жадо ринбүчи багшийг залан хийдийн газрыг шинжүүлэн Цогчин дуганы шавыг тавилаа. Шав тавих арга хэмжээнд Жадо ринбүчи гэгээнтэн, Лхаармба Лувсандаш, МБШТөв Гандантэгчинлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Амгалан багш, "Дэчэнравжайлин хийд"-ийн лам нар, өглөгийн эзэн Мөнхцэцэг ах дүү нарын хамт, "Зэндмэнэ суварга" ХХК-ны захирал Цэдэвсүрэн, сумын удирдлагууд ард иргэд оролцлоо.
Заллагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн лам багш нартаа болон өглөгийн эздэдээ талархал илэрхийлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.