Шива Ширээт Гэгээнтний цогцолбор төслийн тухай
ШИВА ШИРЭЭТ ГЭГЭЭНТНИЙ ДЭЧЭНРАВЖАЙЛИН ХИЙДИЙГ ШИНЭЭР БАРИХ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Шива ширээт Гэгээнтэн
Шива Ширээт Гэгээнтний цогцолбор төслийн ерөнхий танилцуулгаАр халхын тамгатай 13 хутагтын нэг Сайн ноён хан аймгийн Шива Ширээт хутагтын Ширээтийн хүрээ нь 1778 онд анх байгуулагджээ. Тухайн үед Чулуут суманд Баянхайрхан, Бумбат, Хангал, Даваат, Цогт Хайрхан, Галуут, Өлзийт гол, Овоо, Цавчлага, Тооромт, Шинэ Дуган, Бадамгарав тойны дуган, Тээл, Бүрд, Наран, Жавзмаа нарын дуган, Ширээт Гэгээний хүрээ зэрэг сүм дуган байснаас хамгийн том нь болох Шива Ширээт Гэгээнтний Хүрээ 22 сүм, дуган, хийд бүхий зургаан жастай, нэг сантай тухайн үеийн шашин, соёлын томоохон төв, халхын нэр нөлөө бүхий хүрээ байжээ.
Нутаг оронд Бигчү Чанди тэргүүтэй эрдэмтэй лам хуврагууд олоноор төрж байсны буянд нутгийн зон олон маань хөгжөөх, Хажидын номын аймгийн ерөөл, маанийг ая дантай унших тэргүүтэй соёлын өвийг өнөө хүртэл тээж ирсэн уламжлалтай.
Улс оронд шашин сүм хийд сэргэж эхэлсэн 1990 онд Чулуут суманд С.Дашсүндэв, Н.Жанрайжав нар шавь сургаж, 1991 онд сумын Хуримын ордны модон гэрт анх хурал номын үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 1992 онд сумын Сүсэгтний холбоо байгуулагдаж, сүсэгтэн олны хандиваар Ширээтийн хүрээний уламжлалыг хадгалсан “Дэчэнравжайлин хийд” байгуулагдсан түүхтэй.
2004 онд тус хийдийн лам З.Мөнхбат, О.Галсаннамжил, У.Отгонбаяр нар иргэдийн хандиваар сумын хийдийг дахин сэргээн засварлаж, хурал номын үйл ажиллагаагаа жигдрүүлэн өнөөг хүртэл нутаг орныхоо сүсэгтэн олонд буян номын үйл ажиллагаагаа хүргэж, 250-иад жилийн түүхтэй Шива Ширээт гэгээнтний хийдийн шашин номын үйлийг таслалгүй эрхэлсээр байгаа билээ.
Эдүгээ тус хийд зургаан ламтай бөгөөд Энэтхэг улсын Гомон дацан, Сэра дацанд 2 хүүхэд сурч байна.
Тус хийдийн барилгын чанар муудаж, сүсэгтэн олонд үйлчлэх зай талбай хүрэлцээгүй болсны учир "Дэчэнравжайлин хийд"-ийг шинээр барих ажлыг сумын лам нар болон өглөгийн эзэн Д.Цэндийн үр хүүхдүүд санаачлан эхлүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 9-ны Намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Намжил дацангийн хансүр аграмба Жадо ринбүчи багшийг залан хийдийн газрыг шинжүүлж, сумын төвд Өлзийт хороололд Цогчин дуганы шавыг тавьсан билээ.
Тус бүтээн байгуулалт нь Цогчин дуган, Гэгээний лаврин, лам нарын байр, бурханы 8 суврага, хашаа, орчны тохижилт, гэрэлтүүлэг бүхий цогц байгууламжтай байна.
- Хийдийн барилгын ажлыг 2022 оны 4 дүгээр сард эхлүүлж, 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.
- Шинээр баригдах Шива Ширээт гэгээнтний Дэчэнравжайлин хийдийн
- Цогчин дуганыг өглөгийн их эзэн Д.Цэндийн үр хүүхдүүд бүрэн хариуцаж барина.
- Хийдийн гадна цахилгаан хангамж болох 10/0,4кВ-ийн 100кВа хүчинчадалтай дэд станц, 10кВ-ийн ЦДАШ-ийн ажил /төсөвт өртөг 45 сая төгрөг/, дотор цахилгаан хангамж/ төсөвт өртөг 40 сая төгрөг/-ийн ажлуудыг өглөгийн эзэн Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" Уртнасангийн Доржпаламын ач хүү "Мандах Дүүрэн" ХХК-ны захирал Тооромт овогт Пүрвээгийн Жавхланбаяр буяны их үйлд хандив болгон өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр боллоо.
- Сэрэг дүрээр бүтээх бурхад:
- Бурхан багш
- Бурхан багшийн хоёр шавь
- Богд лам
- Лхам бурхан
- Очирваань бурхан
- Цагаан шүхэрт бурхан
- Цагаан дарь эх
- Ногоон дарь эх
- Манзушир бурхан
- Жанрайсаг бурхан
- Говийлха бурхан
- Дэмчиг бурхан
- Ямандаг бурхан
- Аюуш бурхан
- Бүтээн байгуулалтын ажлууд:
- Дааман хаалга
- Хийдийн хашаа /2 га/
- Камержуулалт /гадна, дотно/
- Сангийн бойпор
- Арслан 2 ш
- Гүнгэрваа, жавдан, суудал, ширээ, сандал, хийдийн чимэглэл
- Хурлын хэрэглэл/ цан, сэлнэн, бүрээ, бишгүүр, хэнгэрэг, овоодой, шашир гэх мэт/
- Хийдийн гадна тохижилт, талбай, явган хүний зам
- Лам нарын байр
- Гүний худаг гаргах гэх мэт ажлуудад хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.
Иймд Хийдийн захиргаанаас хандивын данс нээж, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, бусад аймаг орон нутаг, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй нутгийн иргэд, нутгийн зон олныг Шива Ширээт гэгээнтний Дэчэнравжайлин хийдийг шинээр барих ажилд өглөгийн эзэн болж, буяны их үйлсийг даган баясаж идэвхитэй оролцохыг уриалж байна.
Хийдийг сэргээн барих ажлыг санаачлан эхлүүлсэн болон дэмжин тусалж буй сүсэгтэн олныхоо ажил, амьдралд сайн сайхан бүхний дээдийг ерөөе.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Хандивын данс: ХААН банк
Данс: 5151148427
Дансны нэр: шиваа ширээт гэгээнтэний дэчэнравжайлин хийд
Холбоо барих:
- Албаны утас: 75330304
- З.Мөнхбат: 88053345
- О.Галсаннамжил: 89651050
Төслийн хамт олон
ЧУЛУУТ СУМАНД ШИВА ШИРЭЭТ ГЭГЭЭНТНИЙ ДЭЧЭНРАВЖАЙЛИН ХИЙД БАРИХ ТӨСЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
1.Үндсэн ажлын хэсэг: /Нутгийн зөвлөлөөс 8, орон нутгаас 7 хүний бүрэлдэхүүнтэй/ |
|||
|
Албан тушаал |
Утас |
|
Ажлын хэсгийн ахлагч: |
З.Мөнхбат |
Хийдийн хамба лам |
88053345 |
Ажлын дэд ахлагч: |
Ч.Энх-амгалан |
БШУЯ газрын дарга, Нутгийн зөвлөлийн дарга |
99101111 |
Ажлын гишүүд: |
Б.Туул |
Сумын засаг дарга |
88213842 |
|
Ц.Мөнхбат |
Сумын тамгын газрын дарга |
88736816 |
|
Б.Отгонбаяр |
Сумын иргэдийн хурлын дарга |
88745635 |
|
Д.Лонжидпил |
Сумын ЕБС-ийн захирал |
89781373 |
|
Б.Цэрэнбумуу |
Сумын соёлын төвийн эрхлэгч |
88054588 |
|
Е.Дуламсүрэн |
Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч |
89034155 |
|
Л.Дүйнхэржав |
“Монгол Лааз” ХХК, нутгийг зөвлөл |
99096930 |
|
П.Жавхланбаяр |
“Мандах Дүүрэн” ХХК, нутгийн зөвлөл |
99108262 |
|
Ж.Дэлгэржаргал |
Сангийн яам, нутгийн зөвлөл |
99100568 |
|
Ц.Энхбаяр |
“Тахиалт Хайрхан Транс” ХХК, нутгийн зөвлөл |
99096669 |
|
Л.Бат-Эрдэнэ |
“Хүчит Чулуут” ХХК, нутгийн зөвлөл |
91910367 |
|
Д.Төмөрбарт |
Нутгийн зөвлөл |
88093872 |
|
Ч.Анхбаяр |
“Ар Гурван Хэц”ХХК, нутгийн зөвлөл |
99094293 |
2.Барилга байгууламж, зураг төсөл хариуцах баг: /Нутгийн зөвлөлөөс 5, орон нутгаас 5 хүний бүрэлдэхүүнтэй/ |
|||
|
Албан тушаал |
Утас |
|
Ажлын хэсгийн ахлагч: |
Н.Нацагдорж |
Улаанбаатар хотын ерөнхий архитекур, нутгийн зөвлөл |
99116894 |
Ажлын гишүүд: |
С.Энхтайван |
ЧД-ийн НҮГ-ын дарга, нутгийн зөвлөл |
96444146 |
|
Г.Бямбадорж |
Дэчэнганпэллин хийд лам |
99994961 |
|
Ц.Отгонболд |
ДХИС, нутгийн зөвлөл |
88121213 |
|
Г.Чинзориг |
Барилга хөгжлийн төв, нутгийн зөвлөл |
99004807 |
3.Хандив, хөрөнгө оруулалт хариуцах баг: /Нутгийн зөвлөлөөс 5, орон нутгаас 6 хүний бүрэлдэхүүнтэй/ |
|||
|
Албан тушаал |
Утас |
|
Ажлын хэсгийн ахлагч: |
П.Жамсран |
“Гурван Булаг Сод”, нутгийн зөвлөл |
99092785 |
Ажлын гишүүд: |
О.Галсаннамжил |
Чулуут сумын, хийдийн лам |
89651050 |
У.Отгонбаяр | Чулуут сумын, хийдийн лам | 99147791 | |
|
Ц.Ганбаатар |
Асралт Эрдэнэ ХХК, нутгийн зөвлөл |
99104245 |
|
Р.Нямцэрэн |
Боловсрол хүрээлэнгийн дэд захирал, нутгийн зөвлөл |
99339944 |
|
Н.Хүнбиш |
ITPartner ХХК, нутгийн зөвлөл |
88808075 |
|
Н.Мөнхтуяа |
ХУД-ийн татварын байцаагч, нутгийн зөвлөл |
91008104 |
|
Ж.Болдбаатар |
Халуун ус багийн засаг дарга |
88779600 |
|
Г.Түмэндэмбэрэл |
Өлзийт гол багийн засаг дарга |
88407580 |
|
О.Отгонбат |
Хайрхан багийн засаг дарга |
89846898 |
|
Б.Ган-Эрдэнэ |
Зуун мод багийн засаг дарга |
80374637 |
|
Ц.Мөнхцэцэг |
Хүрэм багийн засаг дарга |
95486779 |
Төслийн талаар санал, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай